Жемнэт - Монголын Үндэсний мэдээлэл холбооны сүлжээний анхдагч компани

ХОЛБОГДОХ
Mongolia Map Gemnet

Apple 4.5 сая iPad борлуулжээ

Зах зээлд тэргүүлэгч байр суурь эзлээд буй “Apple” компанийн iPad нэг улирлын хугацаанд 4,5 сая борлогдсон тухай мэдээлжээ.

Энэ талаар зах зээлийн шинжээч Colin McGranaha “iPad худалдаанд гарсан эхний 28 өдрийн дотор нэг сая хувь борлогдож байсан. Энэ бол үнэхээр агуу амжилт. Зах зээлд нийлүүлэгдэж буй ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөж нэг улирлын дотор 4,5 сая хувь борлогдсон нь хэрэглэгчид Apple брэндийг илүү гэдэгт итгэж байгаатай шууд холбоотой. Мөн бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс давуу тал олонтой байгаагийн илрэл” гэжээ. Мөн iPad-ын хэрэглэгчид мөн энэ хугацаанд 12 сая гаруй программ, 1,5 сая дижитал ном худалдан авсан байна.

iPad нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Компанийн зүгээс баттерейны хүчин чадлыг нэгэн удаагийн бүрэн цэнэглэлтээр 10 цаг цэнэгээ барина хэмээн танилцуулаад байгаа.

Хамгийн хямд үнэтэй iPad нь 16GB флэш меморитой, Wi-Fi холболт ашиглах боломжтой ба 499 ам.долларын үнэтэй юм. Харин хамгийн үнэтэй нь 64GB багтаамжтай, үүрэн телефоны 3G сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой бөгөөд 829 ам.долларын үнээр борлуулагдаж байгаа юм.


Мэдээллийн эх сурвалж: www.news.mn
Огноо: 2012-05-15
Facebook like