Жемнэт - Монголын Үндэсний мэдээлэл холбооны сүлжээний анхдагч компани

ХОЛБОГДОХ
Mongolia Map Gemnet

Манай үйлчилгээ

Олон улсын транзит үйлчилгээ

Дэлхийн мэдээлэл, холбооны шилдэг компаниуд болох ОХУ-ын ТрансТелеком, Мегафон- Синтерра,  БНХАУ-ын ЧайнаТелеком болон интернэтийн үндсэн порт эзэмшигч АНУ-ын Level3, Global Crossing,  Interoute компаниудтай хамтарч ажиллаж байна. E1, STM-1, STM-4, STM-16, STM-64 түвшний өндөр хурдаар улс хооронд тоон суваг түрээслүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Цаашид бид өөрийн олон улсын гарцыг улам бэхжүүлэх зорилгоор БНХАУ-ын ЧайнаЮником компанитай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Ингэснээр Монгол улсын мэдээлэл харилцааны аюулгүй байдал улам батжиж, үйлчилгээний цар хүрээ өргөжин, зах зээлийн зарчим дээр суурилсан өрсөлдөөн бодит утгаараа хэрэгжих боломжтой болж байна.   

Интернет Бөөний Худалдаа

АНУ-ын Level3, Франкфурт дахь Global Crossing компаниудын интернэтийн үндсэн порттой шууд холбогдож, бие биенээсээ үл хамаарах 2 чиглэлээр портын хамгаалалт хийгдсэн. Аль нэг чиглэлд интернэт порт болон шилэн кабелийн сүлжээнд гэмтэл гарах үед автоматаар нөгөө чиглэл рүү шилжих 1+1 Best Path Back up BW хамгаалалттай.  Өндөр найдваржилттай, нөөц хамгаалалттай интернэтийн урсгалыг интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниудад хүргэж байна. Бид интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг дэмжих зорилгоор  урамшуулал, хямдралыг зарлан ажилладаг нь манай үйлчлүүлэгч компаниудын талархлыг хүлээсэн ажил болж байна.

Суваг түрээс

Монгол улсын урд хилээс хойд хил хүртэл 1118 км урттай,  1+1 хамгаалалттай шилэн кабель бүхий 100% найдвартай дамжуулах сүлжээтэй. 400Gb хүртэл өргөтгөх боломжтой DWDM төхөөрөмж, 2.5Гб багтаамжтай SDH төхөөрөмж бүхий хүчирхэг дамжуулах системтэй. Дотоодын мэдээлэл холбооны зах зээлд E1, FE-10/100, STM-1, STM-4, STM-16, STM-64 түвшний өндөр хурдаар яриа болон интернэтэд  зориулагдсан хот хоорондын тоон суваг түрээслүүлэх үйлчилгээг сүлжээ компаниудад хүргэж байна. 100% найдвартай сүлжээг санал болгож байна.