Жемнэт - Монголын Үндэсний мэдээлэл холбооны сүлжээний анхдагч компани

ХОЛБОГДОХ
Mongolia Map Gemnet

Захирлын мэндчилгээ

Манай компани нь 2009 оноос эхлэн гадаад интернетийн зах зээл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэх, бүрэн хамгаалалттай болгох, үнэ тарифыг бууруулах, интернетийн зах зээлийг эрүүлжүүлэх талаар олон ажлыг хийж, үйлчлүүлэгч компаниудынхаа талархлыг хүлээн цаашид ажлаа улам эрчимжүүлэн ажиллаж байна.

Бид багагүй хөрөнгө оруулалтыг хийж, үйлчлүүлэгч компаниуддаа аль болохоор үнийн дарамт үзүүлэлгүйгээр портын хамгаалалтыг Хятад болон ОХУ- ын нутгаар шууд дамжуулан хийж, цаашид сүлжээний хамгаалалтаа улам сайжруулахын тулд ОХУ- ын Мегафон-Синтерра компанитай шилэн кабелийн шууд холболт хийн, сүлжээний аюулгүй байдлаа дээшлүүлсэн юм.
Өнөөдөр манай компани нь АНУ- ын Лебел3 компани, Франкфурт дахь Глобал Кроссинг компанийн интернетийн үндсэн сүлжээнд холбогдсон бөгөөд АНУ- ын Лос Анжелос хотод өөрийн рутерыг байрлуулан сүлжээний аюулгүй байдлаа хянаж байна.

Ийнхүү үйлчлүүлэгч компаниудынхаа ирээдүйн амжилтын төлөө, эцсийн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн төлөө ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Facebook like