Жемнэт - Монголын Үндэсний мэдээлэл холбооны сүлжээний анхдагч компани

ХОЛБОГДОХ
Mongolia Map Gemnet

Жемнэт ХХК Шинэ жилийн урамшуулал

Манай компани та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд та бүхний интернетийн салбарт оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж байдаг юм. Иймээс ч та бүхний бизнесийн амжилтанд тус болох бүхий л боломжийг судалж ажилдаа хэрэгжүүлж байна.

Бид та бүхэнд Жемнэт ХХК нь“Жемнэт – 5 Г” бүтээгдэхүүнээ танилцуулан үйлчилгээгээ эхэлсэний нэг жилийн ой болон Шинэ жилийн уламжлалт баярыг тохиолдуулан ээлжит онцгой хямдралаа зарлаж байна.
Энэхүү хямдралтай урамшуулал нь  2010 оны 12 дүгээр сар 01 нээс мөн сарын 15 ны хооронд 2 долоо хоногийн хугацаатайгаар явагдах  бөгөөд та бүхнийг идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна. Үүнд :

Нэг :Одоо авч байгаа багтаамжаа 50 хувиас дээш нэмэгдүүлсэн компанид нэмж авсан интернетийн 25 хувьтай тэнцэх интернетийг нэг жилийн турш урамшуулал болгон өгөх буюу эсвэл нэмж авсан интернетийн үнийг 8 сарын турш анхны үнэ болох 125 00 төгрөгнөөс 25 хувьхямдруулан хямдралын гэрээ байгуулна. (Энэ нь бага хэмжээний интернет авч буй компаниудыг дэмжих зорилготой)

Хоёр : 50 Мига- гаас  дээш хэмжээгээр шинээр багтаамжаа нэмэгдүүлсэн компанид нэмж авсан интернетийн 25  хувьтай тэнцэх интернетийг  нэг жилийн турш урамшуулал болгон өгөх буюу эсвэл нэмж авсан интернетийн үнийг 8 сарын турш анхны үнэ болох 125 000 төгрөгнөөс 25 хувь хямдруулан хямдралын гэрээ байгуулна. ( Энэ нь их хэмжээний интернет авдаг компаниудыг дэмжих зорилготой )
Бид нэг жилийн дотор Европын болон АНУ-ын портуудын интернетийг ижил үнэтэй болгосон нь та бүхэнд тодорхой дэмжлэг болсон гэж найдаж байгаа бөгөөд мөн шинээр манай  компанийн нэр төрийн баталгаа болгож бүтээгдэхүүнийхээ нэгж үнийг нэмэлгүйгээр 70 % ийн хамгаалалттай интернетийг энэ оны 12-р сарын 01 нээс өгч эхлэх техникийн болон маркетингийн бэлтгэлээ бүрэн хангаад байгааг та бүхэндээ мэдэгдэхэд таатай байна.
Мөн бид интернетийн сүлжээний найдвартай ажиллагааг дээшлүүлэх талаар нэлээд ажлыг хийж амжуулаад байгаа ба энэ талаараа та бүхэнтэй удахгүй хийхээр төлөвлөж байгаа  уулзалтаараа танилцуулах болно.

Огноо: 2012-05-15
Facebook like