Жемнэт - Монголын Үндэсний мэдээлэл холбооны сүлжээний анхдагч компани

ХОЛБОГДОХ
Mongolia Map Gemnet

ЖЕМНЭТ ХХК Танилцуулга

 

Манай компани нь 2008 оны 08-р сарын 05 нд олон улсын болон орон нутгийн мэдээлэл, холбооны сүлжээний чиглэлээр ажиллах зорилготойгоор байгуулагдсан бөгөөд Монгол улсын Харилцаа холбооны Зохицуулах хорооны 626/А1/ICN 04  тоот А ангилалын тусгай зөвшөөрөл бүхий МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ АНХНЫ ХУВИЙН компани юм.

 


Тус компани нь өнөөдөр Монгол улсын урд хилээс хойд хил хүртэл 1118 км шилэн кабелийн сүлжээтэй бөгөөд энэхүү сүлжээ нь  400 Гб хүртэл өргөтгөх боломж бүхий  DWDM төхөөрөмж, 2,5 Гб багтаамж бүхий SDH төхөөрөмж суурилагдсан хүчирхэг сүлжээг бий болгоод байна.

Манай хамтран ажиллагч гол түншүүд маань дэлхийн мэдээлэл холбооны сүлжээний шилдэг компаниуд болох ОХУ ын ТрансТелеком, БНХАУ-ын ЧайнаТелеком, Чайна Юником болон интернетийн үндсэн порт эзэмшигч АНУ-ын Level3, Европ-ын Global Crossing, Interoute  зэрэг компаниуд юм. Бид цаашид өөрийн олон улсын гарцыг бэхжүүлэх зорилгоор ОХУ ын Синтерра компанитай шилэн кабелийн шууд холболт хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Бид Монголын ард түмэнд оюуны хөрөнгө оруулалт болсон интернетийн хурд, чанарыг олон улсын түвшинд хүргэж, багтаамж болон хурдыг нэмэгдүүлэх, үнийг аль болох бууруулах, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилготойгоор ажиллаж байна. Үүний үр дүнд 2 жилийн хугацаанд тодорхой амжилтуудад хүрсэн.

  1. Европ болон Ази тивээр бие биеэсээ үл хамаарах 2 чиглэлээр портын хамгаалалтыг хийсэн төдийгүй, шилэн каб­елийн 1+1 хамгаалалтыг Монгол улсын урд хилээс хойд хил хүртэл хийж, дэлхийн түвшинд хүрсэн хамгаалалттай интернэтийг Монгол улсад анх хүргэж байна.
  2. Монгол улсын зах зээл дэх интернэтийн үнийг 30-35% бууруулж, багтаамжийг 2 дахин нэмэгдүүлсэн.
  3. Бид Монголын улсын нийт гадаад зах зээлийн 80 орчим хувийг хангаж байна.
  4. Бид интернетийн үйлчилгээг хөдөө орон нутагт болон боловсролын салбарт хямд үнээр, чанартай хүргэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд үүний тулд интернет хангагч компаниуд болон бусад сүлжээ компаниудтай нягт хамтран ажиллаж байна.

Цаашид бид Азийн Перингид холбогдон гарцыг нэмэгдүүлэх, Европын портын багтаамжаа нэмэгдүүлэх, гадаад интернетийн зах зээл дээр эзэлж байгаа тэргүүлэгч байр сууриа улам бэхжүүлэхээр ажиллаж байна.


Жемнэт ХХК ийн шилэн кабелийн сүлжээ
 


Бид  интернетийн үйлчилгээг хөдөө орон нутагт болон боловсролын салбарт хямд үнээр чанартай  хүргэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд  үүний тулд интернет хангагч компаниуд болон  бусад сүлжээ бүхий компаниудтай нягт хамтран ажиллах болно.

Facebook like