Жемнэт - Монголын Үндэсний мэдээлэл холбооны сүлжээний анхдагч компани

ХОЛБОГДОХ
Mongolia Map Gemnet

Ази Европийг холбосон мэдээллийн транзит урсгалын нээлт боллоо.

Монгол улсын мэдээлэл, шуудан харилцаа холбоо технологийн газраас "Ази Европийг холбосон мэдээллийн транзит урсгал" -ын нээлтийн арга хэмжээг 2011 оны 9-р сарын 28 өдөр зохион байгууллаа. Тус нээлтийн арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд  УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг,  МШХХТ газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, ХХЗХорооны дарга Б.Болдбаатар, Жемнэт ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ, УБТЗ-ын дарга Т. Очирхүү, Транстелеком компаний  гадаад худалдаа болон транзит хариуцсан албаны дарга Шамил Габитов, Gage LLC гүйцэтгэх захирал ноён Leo  зэрэг албаны хүмүүс оролцлоо.  
"Ази Европийг холбосон мэдээллийн транзит урсгал" -ын нээлтийн арга хэмжээний үеэр Жемнэт ХХК болон УБТЗ-ын харилцан хамааралтай шилэн кабелийн хамгаалалтын тусламжтайгаар Ази-Европийг холбосон транзит мэдээллийн урсгалийг явуулах бүрэн боломж нээгдснийг танилцууллаа. 

Огноо: 2012-05-15
Facebook like